Бодит чадвар : Ном бүтээх ажил амжилттай вж байна

Ном бүтээх ажил амжилттай вж байна

Өнөөдөр  амралтын өдөр_ Гэхдээ 84, 1, ЭУЦ, Амгалан, Ирээдүй гээд олон сургууль ном бүтээх ажлаа хийж л байна.  Энэ ажлыг сэтгэл, саначилгаараа дэмжин ажиллаж бйагаа олон багш, сургуулийн удирдлагуудад талархал илэрхийлье. Нэг л жишээ: 73-р сургуулийн захирал Чанацал МХУЗ-ын ЗАН-ийн хамт олонд 30 ширхэг бийр, янтай, бэх авч өгөн жил бүр уламжлал болгон явах энэ ажлын бэлтгэлийг хангасан байна. 

Сурагчдын бичиж сурч байгаа, ерөөс ном бүтээх ажлынхаа явцыг бичлэг хийж фото зуарг авч баримтжуулаарай. Тэдгээрийг бүтээл авчирч өгөхдөө  хамт өгөөрэй. Үзэсгэлэнгийн үеэр тэнд гаргах болно. Хүүхдүүд бийр барьж эхлэнгүүт л бичээд сурчихгүй шүү дээ.  Тийм болохоор бодит байдлыг харуулах нь сайхан хэрэг шүү, багш нар аа. 

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
bolormaa (зочин)

ESM буюу Монголын Англи бүрэн дунд сургууль бийр бэх муутуу янтай болон бусад зардалд 150,000 төгрөг төсөвлөн өгч дэмжин тусалж байна.
Энэ ажлын эхлэлийг тавьсан Цэндсүрэн багш болон бусад санаачлагчдад талархал илэрхийлье.
The English School of Mongolia

сараа (зочин)

МУИС-БЭЛАС-ийн удирдлага хамт олон "Үндэсний бичиг соёлын өдөр"-т зориулж шаардлагатай бүхий л зүйлээр туслан дэмжиж байгаад талархаж байна.
Хүүхдүүд маань бийр янтайтай нөхөрлөж, бичиж сурч байна. Бүгд л бийрээр бичиж сурахын тулд мэргэжлийн ур чадвартай багш нарт шавь орохоор шийдээд байгаа.
Мөн энэ ажлыг эхлүүлсэн Ө.Цэндсүрэн багш болон ажын хэсгийнхэний санасан бүхэн тань үргэлжид бүтэмжтэй өөдрөг байхын ерөөлийг өргөе.

Khishigsuren D (зочин)

Үндэсний бичиг соёлоо эрхэмлэх сайхан сэтгэл дэлгэрч, хандлага оролцоо өргөжин , түүнийг нь зөв чиглүүлж зохион байгуулж байгаа нь үнэхээр бахдалтай

Оюунпүрэв (зочин)

Бодит чадвар ном хаанаас авах вэ? 6-р анги

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)