Бодит чадвар : Ажлын явц сайн байна

Ажлын явц сайн байна

Өчигдөр хэд хэдэн сургуулиар явж сургуулийн ном, үзэсгэлэнд тавих бүтээлүүд яаж хийж байгааг үзлээ.

21-р сургууль номоо бэлэн болгоод хавтаслаж байна. Эдний сургууль бичлэгээ сайн хийсэн байна. Үзэсгэлэн гаргасан байна.

33-р сургууль үйлдвэрт өгч хавтаслуулах гэж байсан. Бүх хүүхдээ сайн хамруулсан бйана лээ.  23-р сургууль бас бараг бэлэн болсон бичлэг сайн байна лээ   Амгалан цогцолбор бас дуусаад хавтаслаж байна. Сайхан ном болсон байна лээ. 53-р сургууль сургалтаа сайн хийж хүүхдүүд нь сайн сурсан байна лээ. 73, 33, ИЦ БЭЛС гээд нэлээд сургууль сурагчдадаа бийр , янтай, бичгийн хэрэгсэл авч өгсөн, дардас хийлгэж  өгсөнд багш сурагчид их баярлаж байна лээ.  Өнөөдөр зарим сургууль дээр бас очно.

Бүх сургуульд анхааруулах  зүйл байна.

 Үндсэн бичвэрүүдээ бүдүүвтэр бийрээр бичээрэй. Үзгээр бичсэн байгаа нь арай нарийдаад байна лээ

  • Судар шиг эргүүлэхээр хавтаславал зүгээр байх
  • Үзэсгэлэнд тавьж 1000 сурагчийн номд орох бичвэрүүдээ дээд захаас нь 3 см-т хүрээ татаарай. Хүрээ наахгүй, нарийнхан бийр үзгээр хүрээ татах юм шүү дээ.
  • Дардасны ард сурагчийн овог нэрийг  эх бичвэрээс арай жижигхэн үзгээр  бичнэ. /ялгаатай байх юм./ 
  • Үзэсгэлэнгийн үеэр сургууль бүр өөр өөрийн хаягийн доор сургуулийн номоо байрлуулах юм шүү.
  • Номын хуудсаа бичиж бэлдчихээд дарж сайн хэвшүүлээд үдэж хавтаславал зүгээр байна лээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)