Бодит чадвар : 8 бас 9

8 бас 9

Наймдугаар анги

Монгол хэл

Уран зохиол

Монгол бичиг

Унших

1. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн болон байгаль хамгаалах сэдвээр мэдээлж, дүрсэлж тайлбарласан, асуудал дэвшүүлсэн нийтлэлийн эхүүд, өгүүлэл болон өргөдөл, хүсэлт, заавар зөвлөгөө зэрэг албан бичгийн эхийг уншиж судлан, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх замаар эхийн сэдэв, утга, гол санааг тодорхойлж, тайлбарламж хэв маягийн онцлогийг таньж мэднэ.

2. Эхээс өөрт хэрэгтэй чухал хэсэг, баримт базохиолчийнүзэл бодол, эхэд дэвшүүлсэн асуудлын шалтгаан, үр дагавар,холбоо хамаарлыг тодорхойлж, тэдгээрийг илэрхийлсэн үг, өгүүлбэр, дүрслэлийг олж тайлбарлан, зохиогчийн үнэлэлт дүгнэлт, хандлага, үзэл бодлыг өөрийн үзэл бодолтой харьцуулан дүгнэж сурна.

3. Учир шалтгааныг тайлбарлахад бичихэд “яагаад? ямар учраас?, юуны тул? зэрэг асуулт, угсруулан холбох үг (учраас, тулд, иймээс, өмнө, дараа), угсруулан холбох нөхцөлүүдийн үүрэг найруулгад чухал болохыг таньж мэднэ. Нийлмэл өгүүлбэрийг энгийн өгүүлбэр болгон задлах, өгүүлбэрийг угсруулан холбох үг, нөхцөл ашиглан найруулж бичих зэргээр угсарсан нийлмэл өгүүлбэрийн утга, найруулгын үүргийн тухай мэдлэг ойлголтоо баяжуулна.

4. Нийлмэл үгсийн бүтсэн арга, тэдгээрийн хоорондын угсрах ба зэрэгцэх харьцааг ажиглах, харьцуулах, асуулт тавих, өгүүлбэрт ямар утга, үүрэгтэйг нь тодорхойлох, хэлэлцэх зэргээр угсарсан нийлмэл үг (төмөр зам, үхрийн нүд)-ийн талаар мэдлэг ойлголттой болно.

5. Эхийн үгийн санг судалж, нутгийн аялгууны үг, гадаад үг хэллэгийн найруулгын үүргийг тодорхойлж, зөв сонгон хэрэглэх ойлголттой болно.

6. Эх, өгүүлбэрийн хэл найруулгыг судалж, баримтын болон учир зүйн алдаа, холбоос үгийг буруу хэрэглэсэн найруулгын алдааг таньж, учрыг тайлбарлан, засаж найруулах, зассан үндэслэлээ тайлбарлах чадвар эзэмшинэ.

1. Монгол баатарлаг туульс, түүхэн сурвалжуудаар уламжилж ирсэн бичгийн шүлэг, найраглал, орчин үеийн иргэний яруу найраг, өгүүллэг, эртний ба орчин үеийн тууж, хошин жүжиг, дэлхийн сонгодог зохиол зэргээс сонгон уншиж ойлгох, мэдэрч тусган хүлээн авах, энхийг эрхэмлэгч, хүнлэг энэрэнгүй үзэл бодолтой болж төлөвшинө.

2. Зохиолын өгүүлэгдэхүүний бүтэц, хүүрнэлийн учир холбогдлыг тайлбарлах, үйл явдлын орчин нөхцөл, дүрүүдийн холбоо хамаарал, өсөлтийг анхааран унших замаар зохиолын агуулгыг нарийвчлан ойлгож, сэдэв, гол санаа, далд утгыг тодорхойлон, үзэл бодлоо илэрхийлж сурна.

3. Зохиол дахь зарим онцлог үг хэллэгийг сонгосон шалтгааныг тайлбарлах, уран дүрслэл (амьдчилал, хэтрүүлэл, адилтгал, егөөдөл)-ийн үүрэг, хэрэглээг тодорхойлох нарийвчлан шинжлэх замаар үгийг оновчтой сонгохын ач холбогдлыг ухаарч ойлгоно. Өөр соёл, өөр цаг үед бичигдсэн зохиол бүтээлийн үг хэллэгийг судлах, задлан шинжлэх, харьцуулах замаар хэрхэн хүлээж авч байгаагаа харуулна.

1. Дармал бичмэл эхийг галигаар болон орчин цагийн дуудлагаар хослуулан унших аргаар эхийг шууд уншдаг болно.

2. Бийрийн хичээнгүй бичгийн тигийн бичвэрийг шударга унших чадвартай болно.

3. Үндэсний зан заншил, сэтгэлгээний онцлог бүхий эх, сургаалын зохиолыг уншиж, задлан шинжлэх замаар өв соёлоо эзэмшинэ.

Бичих

1. Унших агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадвараа ашиглан юм, үзэгдэл, үйл явцыг тайлбарлан бичиж сурна. Олон нийтийн анхаарал татаж байгаа асуудлаас сэдэв сонгож, холбогдох баримт мэдээлэл цуглуулан, эмхлэн цэгцэлж, тодорхой бүлэгт зориулан хэнийг төлөөлөн, ямар зорилгоор, хэрхэн бичихээ сонгон, өөрийн санаа бодол, үнэлэлт дүгнэлтийг тусган баталж нотолсон өнгө аясаар бичиж сурна.

2. Өргөдөл, заавар, зөвлөгөө зэргийг албан бичгийн тогтсон бүтэц, загварын дагуу бичихдээ учир шалтгаан, холбоо хамаарлыг гарган тодорхой бичиж сурна.

3. Ямар учраас?, яагаад? зэрэг асуултыг үндэслэн угсруулан холбох үг (учраас, тулд, хойно, өмнө, дараа), угсруулан холбох нөхцөлүүдийг ашиглан эхийн эхлэл, өрнөл, төгсгөл хэсгийг уялдаа холбоотой илэрхийлж, жишээ баримтаар баталж нотлон бичих чадвар эзэмшинэ.

4. Бичиж найруулахдаа эхийн сэдэв, агуулгад тохирсон хэлний нэгж, тухайлбал үг, өгүүлбэрийг зөв, ойлгомжтой найруулан бичих, холбох үг, нөхцөлөөс оновчтойг сонгон найруулж сурна.

5. Өөрийн болон бусдын зохиосон эхийг уншиж, тодруулан асууж ойлгох, сайжруулах санал хэлэх, саналыг тэмдэглэх, зөвлөх, хэлэлцэх, бусдын санааг тусган сайжруулах замаар ойлголцох, хамтарч ажиллах чадвараа хөгжүүлнэ.

6. Бүтээврийн нийлц, тэмдэг үсэг, цэг тэмдэг, утга ялгаж бичдэг үгсийг зөв бичиж сурна.

1. Зохиолын зөрчил, дүр, орчныг өөрчлөх замаар үйл явдлыг төсөөлөн зохиож бичнэ.

2. Уншсан зохиолын сэдэв, гол санаа, тодорхой дүр дүрслэлийн талаарх үнэлж дүгнэж бичихдээ хүнлэг энэрэнгүй, эв эетэй байдал, өөдрөг үзэл бодол зэргийг харуулсан жишээ баримт болон уран дүрслэл ашиглана.

3. Дүрийн зан төрх, үйлдлийг гаргаж бичихдээ бусдыг хөгжөөх, ухааруулах зорилгоор хошин өнгө аяс оруулан бичнэ.

1. Үсгийн бичмэл тигээр үе, үг, холбоо үг, өгүүлбэр, эхийг хичээнгүй бичиж сурна.

2. Нэр, үйл язгуурыг төгсгөлөөр нь ангилан харьцуулах аргаар язгуурын төгсгөлийг оношилж сурна.

3. Хувилгагч, эс хувилгагч залгаврын бүтэц, хэлбэрийг харьцуулан судалснаар холбох ёсны дагуу зөв хувилган бичих чадвартай болно.

4. Кирилээс үндэсний бичигт толь бичиг ашиглан хөрвүүлэг хийх чадвартай болно.

Ярих- сонсох

1. Уншсан зохиол бүтээлээс төрсөн сэтгэгдэл, үнэлэлт дүгнэлтээ тодорхой илэрхийлж сурна.

2. Нийгэмд тулгамдсан асуудлын талаар ярилцаж, холбогдох мэдээлэл олж, ангилж, хэнд зориулж, ямар сэдвээр, хэрхэн ярьж таниулахаа шийдэж, яриагаа төлөвлөж сурна.

3. Яриа танилцуулга хийхдээ сонсогчийн байдлыг мэдрэх, яриагаа дэмжсан арга хэлбэрийг сонгох, үр дүнтэй ашиглахад суралцана. Мөн бусдын яриа танилцуулгыг сонсож ойлгох, асуулт асууж тодруулах, саналаа хэлэх чадвараа хөгжүүлнэ.

4. Зохиолын дүр, орчинд үнэлэлт дүгнэлт өгч, тэдгээрийг өөрчлөн төсөөлснөө сонирхолтой арга хэлбэр ашиглан ярьж сурна.

5. Зохиолын гол санаа, дүрийн өсөлт, зан төрхийн өөрчлөлт илэрхийлсэн хэсгийг харьцуулан оновчтой жишээ баримтаар нотолж ярина.

6. Бие даан сонгож уншсан зохиолыг бусдад унших хүсэл төрөхүйц, сонирхолтой байдлаар танилцуулга бэлтгэж ярих


Есдүгээр анги

Монгол хэл

Уран зохиол

Монгол бичиг

Унших

1. Учир шалтгааны болон таамаглал дэвшүүлэн тайлбарласан эсээ, уншигчийн захидал, шүүмж, сонины өгүүлэл, илтгэл мэдээлэл зэрэг нийтлэлийн эхийг уншиж судлан, эхийн утга, бүтцийг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх замаар 1,эхэд дэвшүүлсэн асуудал, 2.түүний шийдэл, 3,бичлэгийн өнгө аясыг тодорхойлох замаар тайлбарламжийн тухай мэдлэгээ өргөжүүлнэ.

2. Эхийг уншихдаа 4.баримт ба мэдээллийг ялгах, 5шалтгаан ба үр дагаврын холбоо харьцааг гаргах, 6.баримт ба үзэл бодлыг ялгах, 7.таамаглал дэвшүүлсэн ба нотолж баталсан хэсгийг ялган тодруулах зэрэг чадвар эзэмшинэ.

3. Уншсан эхийн хэлний онцлогийг ажиглан задлан шинжилж, тодорхойлох, дүгнэлт гаргах, саналаа хэлэлцэх замаар зохиогчийн 8.эргэцүүлэл, дүгнэлт, хандлагыг илэрхийлэхэд баталсан, таамагласан, үгүйсгэсэн утгат баймж нэгж чухал болох, ойролцоо ба эсрэг ойлголтыг жишиж харьцуулж, угсруулан ба зэрэгцүүлэн холбох үг, нөхцөл ашиглан найруулж бичихдээ орон, цаг, зорилго, шалтгааны утгат угсарсан нийлмэл өгүүлбэрт хэрэглэсэн холбох үг бүтээвэр, нийлмэл өгүүлбэрийн тухай мэдлэг ойлголттой болно.

4. Эхийн үгийн санг судалж, мэргэжлийн үг, нэр томьёоны найруулгын үүргийг тодорхойлж, зөв сонгон хэрэглэх ойлголттой болно. Түүнчлэн өөр өөр цаг үед бичигдсэн ижил сэдэвтэй зохиолын үгийн санг харьцуулж, үгийн хэрэглээг дүгнэж сурна.

5. Уншсан эх, өгүүлбэрийн найруулга, хэв байдал, олон тооны дагаврын хэрэглээг ажиглаж, үг, бүтээвэр илүүдсэн, дутсан, буруу сонгосон, буруу хэлбэржүүлсэн, үг, өгүүлбэрийг буруу холбосон, буруу байрлуулсан, баримтын болон учир зүйн алдаа зэргийг таньж, засаж найруулах, зассан үндэслэлээ тайлбарлах чадвартай болно.

1. Монголын эртний тууж, шастир, уянга, туульсын шүлэг найраглал, өгүүллэг, бэсрэг роман, жүжгийн зохиол зэргээс сонгон уншиж ойлгох, тусган авах чадварыг хөгжүүлж, нийгэм, шашин, соёлын олон янз байдлыг хүндэтгэн эрхэмлэх үзэл хандлагатай болж төлөвшинө.

2. Зохиолын үйл явдал, дүрийн холбоо хамаарал, үг,үйлдэл, ижил ба ялгаатай тал, орчин нөхцөлийг судлах явцад эзэмшсэн мэдлэг чадвараа ашиглан хэд хэдэн зохиолын сэдэв, гол санаа, далд утгыг харьцуулж, бүрэн бүтэн мэдээлэлтэй болох, асуудлыг олон талаас харж дүгнэх чадвараа хөгжүүлэн, үзэл бодлоо өргөжүүлж сурна.

3. Зохиол дахь зарим онцлог үг хэллэгийг сонгосон шалтгааныг тайлбарлах, уран дүрслэл (амьдчилал, хэтрүүлэл, адилтгал, егөөдөл, бэлгэдэл)-ийн үүрэг, хэрэглээг тодорхойлох нарийвчлан шинжлэх замаар үгийг оновчтой сонгохын ач холбогдлыг ухаарч ойлгоно.

1. Дармал, бичмэл эхийг харьцуулан унших, хурдан уншиж ойлгох чадвартай болно.

2. Бийрийн бичлэгийг дармал, бичмэл тигтэй харьцуулан уншиж сурна.

3. Монгол бичгийн эхэд байгаа түүхэн үг, хэллэгийн утгыг тайлбарлах арга замаар тайлбарт уншлага эзэмшсэн байна.

4. Монгол бичгээр бичсэн түүхэн зохиол, судар бичгээс сонгон уншиж задлан шинжлэх замаар түүх, соёл, өв уламжлалаа ойлгож, хэрэглэх чадвартай болно.

Бичих

1. Унших агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадвараа ашиглан бичих асуудал дэвшүүлэн, түүнийг шийдвэрлэх арга замын талаар таамаглан, түүнийгээ баталж, нотолж, үгүйсгэж бичих замаар үзэл бодлоо илэрхийлж бичиж сурна. Байгаль, нийгэм, эдийн засгийн сэдвээр олон нийтийн анхаарал татсан асуудлаас сонгож бичихдээ тухайн сэдвийн хүрээнд мэдээлэл цуглуулах, эмхлэн цэгцлэх, өөрийн санаа бодлыг оруулан дүгнэж бичих, үзэл бодлоо үндэслэлтэй гаргах, шалтгаан ба үр дагаврын холбоог илэрхийлэх аргад суралцана.

2. Баримт мэдээллийг задлан шинжилж учир шалтгааныг тодруулах, эргэцүүлэл тайлбар хийх замаар хэлний нэгжийг хувиргаж, дүрслэн тоочих, хүүрнэх, тайлбарлах, эргэцүүлэх зэргээр бичлэгийн хэв маягийг хослуулан бичих чадвартай болно.

3. Эхийн сэдэв, утгыг илэрхийлэх бүтэц сонгож, дэвшүүлсэн асуудал, тайлбар, үзэл бодол, дүгнэлтийг уялдаа холбоотой зөв байрлуулах, тохирсон хэлний нэгжийг сонгон хэрэглэхийн зэрэгцээ баталсан, таамагласан, үгүйсгэсэн утгат баймж нэгж, бичиж байгаа зүйлд хамаарах мэргэжлийн үг хэллэг, нэр томьёо, цэг тэмдэг ашиглаж сурна.

4. Ойролцоо ба эсрэг ойлголтыг жишиж харьцуулж дүгнэж бичихдээ, өгүүлбэрүүдийг угсруулан ба зэрэгцүүлэн холбох үг, нөхцөл ашиглан найруулж бичих дадлага хийх замаар угсарсан нийлмэл өгүүлбэрийн тухай мэдлэг ойлголтоо өргөжүүлнэ.

5. Өөрийн болон бусдын зохиосон эхийг уншиж, тодруулан асууж ойлгох, сайжруулах санал хэлэх, саналыг тэмдэглэх, зөвлөх, хэлэлцэх, бусдын санааг тусган сайжруулах замаар ойлголцох, хамтарч ажиллах чадвараа хөгжүүлнэ.

6. Уншсан эх, өгүүлбэрийн найруулгыг ажиглаж, дүгнэлт хийнэ. Үг илүүдсэн, дутсан, буруу сонгосон, буруу хэлбэржүүлсэн, үг, өгүүлбэрийг буруу холбосон, буруу байрлуулсан зэрэг алдааг таньж, учрыг тайлбарлан, засаж найруулах, зассан үндэслэлээ тайлбарлах чадвар эзэмшинэ. Бичиж найруулахдаа бүтээврийн нийлц, тэмдэг үсэг, цэг тэмдэг, утга ялгаж бичдэг үгсийг зөв бичиж сурна.

1. Уншсан зохиолын тодорхой дүр дүрслэлийн талаарх зохиолчийн үзэл бодлыг өөрийн үзэл бодолтой харьцуулан бичнэ.

2. Уншсан зохиолын сэдэв, гол санаа, далд утгыг үнэлж дүгнэж бичихдээ нийгэм, шашин, соёлын олон янз байдалд хүндэтгэлтэй хандах, ялгаварлан гадуурхлыг харуулсан жишээ баримт ашиглана.

3. Дүрийн зан төрх, үйлдлийг гаргаж бичихдээ бусдыг эргэцүүлэн бодох, ухааруулах зорилгоор харуусал, гунигийн өнгө аяс оруулан бичнэ.

1. Үсгийн бичмэл тигээр өгүүлбэр, эхийг хичээнгүй бичиж сурна

2. Эхэд буй холбох ёсонд хамаарах үгсэд задлал хийж, тайлбарлах

3. Дуудлага бичлэг зөрүүтэй үгсийг ялгааг харьцуулан тайлбарлах замаар эх, өгүүлбэрийг

зөв бичих чадвартай болно.

4. Монгол бичгийн толь бичиг ашиглан янз бүрийн зорилготой эх бичвэр бичих чадвартай болно.

5. Хувилгагч, эс хувилгагч дагаврыг, холбох ёсны дагуу зөв залган бичих чадвартай болно.

6. Үндэсний бичгээр бичсэн бүтээлийг уншиж судалснаар энэ нь бусад хэлний бичгээс ялгаатай болохыг ойлгож, монгол бичгээр өөрийн сонирхсон хэлбэрээр бүтээл бичдэг болсон байна.

Ярих- сонсох

1. Нийгмийн хүрээнд тулгамдсан асуудлын талаар ярилцаж, холбогдох мэдээлэл олж, ангилан, хэнд зориулж, ямар сэдвээр, хэрхэн ярьж таниулахаа шийдэж, яриагаа төлөвлөж сурна. Мөн бусдын яриа танилцуулгыг сонсож ойлгох, асуулт асууж тодруулах, саналаа хэлэх чадвараа хөгжүүлнэ.

2. Мэтгэлцэх үйл явцыг анхааралтай ажиглан сонсож, тодруулах асуулт асууж сурна.

3. Мэтгэлцээнийг удирдаж, зохион байгуулж, шийдвэр гаргаж эхэлнэ.

1. Хэд хэдэн зохиолын дүр, орчинд үнэлгээ дүгнэлт өгч, түүнийгээ сонирхолтой арга хэлбэр илэрхийлж ярина.

2. Бие даан сонгож уншсан зохиолыг бусдад унших хүсэл төрөхүйц, сонирхолтой байдлаар танилцуулга бэлтгэж ярих

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)