Бодит чадвар : 10-р ангийн сонгон гүнзгийрэх хичээлд

10-р ангийн сонгон гүнзгийрэх хичээлд

Орчин үеийн хэл шинжлэлийн зарим чиглэл, салбарууд


            Хэл шинжлэл нь эртний ухааны нэг бөгөөд орчин үед дараах үндсэн 3 чиглэл, олон салбар ухаан болон хөгжиж байна. Үүнд:

1. Онолын хэл шинжлэл (Theoretical linguistics)
· Ерөнхий хэл шинжлэл (Ceneral linguistics) нь хэлний гүн ухаан, хэл сэтгэхүйн холбоо, хүн төрөлхтний хэлний бүтцийн онолын үндсэн асуудлуудыг судалдаг.
· Танин мэдэхүйн хэл шинжлэл (Cognitive linguistics) нь хэлээр дамжуулж хүний танин мэдэхүйн процессыг судалдаг.
· Авиалбар зүй (Phonology) нь хүний хэлэнд авиа хэрхэн зохион байгуулагдаж, хэрхэн хэрэглэгдэх байдал, нийгмийн үүргийг судалдаг.
· Үг зүй (Morphology) нь хэлний үгсийн хэлбэр, үг бүтэх ёсыг судалдаг. 
· Өгүүлбэр зүй (Syntax) нь хэлний өгүүлбэрийн бүтцийг судалдаг.
· Үгийн сан судлал (Lexis) нь хэлний үгийн сан буюу үгсийн бүрэлдэхүүнийг судалдаг.
· Утга зүй (Semantics) нь үгийн утга, хэлбэр хоёрын харилцан уялдааг судалдаг.
· Бодит/Хэрэглээ хэл шинжлэл (Pragmatics) нь хэлний хэрэглээ, утга, нэр томьёог судалдаг

2. Тодорхойлох хэл шинжлэл (Descriptive linguistics)
· Хүн судлалын хэл шинжлэл (Anthropological linguistics) нь хэл, соёлын холбоо болон хүний биологи, танин мэдэхүй, хэлний харилцан уялдааг судалдаг.
· Харьцуулсан хэл шинжлэл (Comparative linguistics) нь хэлнүүдийг түүхэн үүднээс харьцуулан судалдаг түүхэн хэл шинжлэлийн салбар ухаан юм.
· Үгийн гарал судлал (Etymology) нь үг, хэллэгийн түүх, гарал үүсэл  болон тэдгээрийн утга, хэлбэрийг хэлний хөгжил, ард түмний аж төрөх, сэтгэлгээний явцад хэрхэн хувьсан өөрчлөгдөж ирснийг судалдаг.
· Түүхэн хэл шинжлэл (Historical linguistics) нь хэлний шинжлэх ухааны түүхэн хөгжлийг судалдаг.
· Авиа зүй (Phonetics) хүний хэлний авиаг өгүүлэх эрхтний үйл ажиллагаа болон сонсол зүйн үүднээс судалдаг.
· Нийгэм хэл шинжлэл (Sociolinguistics) нь хэл, нийгмийн хоорондын харилцаа, хэлний хувилбарууд, хэлний төлөвлөлт, бодлогыг судалдаг.

3. Хавсарга хэл шинжлэл (Applied linguistics)
· Компьютер хэл шинжлэл (Computational linguistics) нь хэл шинжлэл, компьютерийн шинжлэх ухаан, логик болон сэтгэц судлалын зааг дээр хэлийг судалдаг.
· Шүүхийн  хэл шинжлэл (Forensic linguistics) нь хууль, хэрэг илрүүлэлт, шүүхийн тухай хам сэдвийн хүрээнд хэлний хэрэглээг судалдаг.
· Хэл эзэмшихүй (Language acquisition) нь төрөлх болон хоёрдогч(гадаад хэл) хэлийг хэрхэн сурч, эзэмших үйл явцыг судалдаг.
· Хэлний үнэлгээ (Language assessment) нь төрөлх, хоёрдогч, гадаад хэлийг сурах явцыг үнэлж дүгнэх аргачлалыг судалдаг.
· Хэлний хөгжил (Developmental linguistics) нь хүүхдийн хэлд орохоос эхлэн түүний хэлний хөгжлийн явцыг судалдаг.
· Хэлний боловсрол (Language education) нь хоёрдогч буюу гадаад хэлийг заах, сургах явцыг судалдаг.
· Хэл шинжлэлийн хүн судлал (Linguistic anthropology) нь хэл нийгмийн амьралд хэрхэн нөлөөлдөг болохыг судалдаг.
· Мэдрэл хэл шинжлэл (Neurolinguistics) нь хэл эзэмших, ярих, ойлгох явцыг хянадаг хүний тархины мэдрэлийн үйл ажиллагааг судалдаг.
· Сэтгэц хэл шинжлэл (Psycholinguistics) нь хэлийг эзэмших, хэрэглэх, ойлгох ярихад нөлөөлдөг сэтгэц, биологийн хүчин зүйлийг судалдаг.
· Найруулга зүй (Stylistics) нь хэлний олон зүйл хувилбарыг харилцааны янз бүрийн хүрээнд хэрхэн хэрэглэх тухай судалдаг.   "Амсхийх зуур" блогоос авав.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)