Бодит чадвар : Хуралд оролцоорой

Хуралд оролцоорой

БАТЛАВ: МУИС-ИЙН ШУС-ИЙН ЗАХИРАЛ ............................. Б.БАЯРТОГТОХ

“УРАН ЗОХИОЛЫН БОЛОВСРОЛ: ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ”

СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Утга зохиол, урлаг судлалын тэнхмээс“Уран зохиолын боловсрол: Өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 12 дугаар сарын 02-нд зохион байгуулна.

ХУРЛЫН ЗОРИЛГО

Тус хурлын зорилго нь бүх шатны боловсролын монгол хэл, уран зохиолын сургалтын хөтөлбөр, сурах бичгийн хөгжил, уран зохиолоор багшлах арга зүйг дэмжих, туршлага солилцоход оршино. Хуралд монголын уран зохиолын суурь ба бүрэн дунд боловсрол, утга зохиолын дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр, сурах бичиг, хичээлийн судалгаа хийгээд Монголын уран зохиолын онол, түүхийн асуудалд хамаарах илтгэлийг хүлээн авч хэлэлцэнэ.

Судалгааны цар хүрээ, арга аргачлал, хүрсэн үр дүн зэргээс хамаарч илтгэлийг үндсэн, хэлэлцүүлэх, ханын илтгэл гэсэн гурван хэлбэрээр хэлэлцэнэ.

· Үндсэн илтгэл: МУ-ын уран зохиолын боловсролын шинэчлэл, утга зохиолын судалгааны чиглэлээр шинэлэг санаа дэвшүүлсэн, тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, хөгжлийн чиг хандлагыг илэрхийлсэн байна.

· Хэлэлцүүлэх илтгэл: Бүх шатны уран зохиолын сургалт, судалгааны чиглэлээр хийж байгаа судалгааны үр дүнг хэлэлцүүлэхэд чиглэнэ.

· Ханын илтгэл: Уран зохиолын боловсрол, утга зохиол судлалын асуудлаар судалгаа хийж байгаа магистрант, докторантын судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэхэд чиглэнэ.

ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

1. УЗУСТ-ийн профессор, ХБУ-ны доктор Г.Нандинбилиг (Ахлагч)

2. УЗУСТ-ийн багш, докторант Д.Нямдорж (Нарийн бичгийн дарга)

3. УЗУСТ-ийн дэд профессор, ХБУ-ны доктор Б.Хишигсүх (Гишүүн)

ОРОЛЦОГЧИД

1. Багш бэлтгэх их , дээд сургуулийн багш, судлаачид

2. ШУ, боловсролын судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид

3. Нийслэлийн боловсролын газар, аймаг/дүүргийн боловсрол, соёл, урлагийн газрын Монгол хэл, уран зохиолын мэргэжилтэн, арга зүйчид

4. ЕБС-ийн Монгол хэл, уран зохиолын багш нар

5. МУИС-д утга зохиол судлалаар суралцаж буй магистрант, докторантууд

ИЛТГЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ, ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА

· Илтгэл хүлээн авах: Илтгэлийг 2016 оны 11 сарын 21-ний өдрийн 18:00 цаг хүртэл файл хэлбэрээр literature.num@gmail.com хаягаар хүлээн авна.

· Илтгэлийг хоёр үе шаттай хэлэлцэнэ:

1-р шат: Мэргэжлийн комисс тодорхой шалгуурын дагуу ирүүлсэн илтгэлүүдийг уншиж, хуралд хэлэлцүүлэх илтгэлийг сонгон шалгаруулна.

2-р шат: Эхний шатнаас шалгарсан илтгэлийг эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлнэ.

· Зохион байгуулах: Хурал 2016 оны 12 сарын 02-ны өдрийн 14:00 цагт МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд болно.

· Хурлын дараа бичвэр ба илтгэлд тавигдах шаардлага хангасан илтгэлүүдээр хурлын илтгэлийн эмхэтгэл гаргана.

ИЛТГЭЛИЙН БИЧВЭРТ ТАВИХ ШААРДЛАГА

· Илтгэлийн нэр:

· Илтгэгч: Овог, нэр, цол зэрэг, байгууллага, утасны дугаар, е-майл хаяг

· Түлхүүр үг

· Агуулга: 5-10 нүүр

· Цаасны хэмжээ А4, бичиглэл дээд талаасаа 2,5 см, доод талаасаа 2,5 см, зүүн талаасаа 3 см, баруун талаасаа 1,5 см байна.

· Илтгэлийг Microsoft Word программ дээр Монгол хэлээр “Times New Roman” фонтоор 11pt өндөртэй үсгээр бичих ба мөр хоорондын зай 1см байна.

· Эшлэлийг налуу үсгээр бичих ба Microsoft Word программын Reference цэсний Insert Footnote ашиглана.

· Ном зүйг Microsoft Word программын Reference цэсний Citation & Bibliography ашиглан,APA Style-аарбичнэ.

МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим

Хурал зохион байгуулах ажлын хэсэг

Холбоо барих утас: 7730-7730 (2216),

9919-3968 (Г.Нандинбилиг), 99718861 (Д.Нямдорж)

Цахим хаяг: literature.num@gmail.com

2016 оны 10 дугаар сарын 21

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)