Бодит чадвар : Эсээ бичлэгийн уралдааны удирдамж

Эсээ бичлэгийн уралдааны удирдамж

ЕБС-ИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ

“БИДНИЙ МЭДЭХ Д.НАЦАГДОРЖ” СЭДЭВТ ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

НЭГ. ЗОРИЛГО

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй энэхүү эсээ бичлэгийн уралдаан нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад их зохиолчийн уран бүтээлийг судлах, үг хэллэгийн сонголт, яруу тансаг найруулга, учирзүйг ойлгох, хэлний мэдрэмж, эх хэлний сэтгэлгээг хөгжүүлэх, хэл соёлын харилцан хамаарлыг ойлгож ухаарах, үндэсний соёлоор бахархах хандлага төлөвшүүлэхэд оршино.

ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ

Улаанбаатар хотын ЕБС-ийн XI ангийн сурагчдын дунд зохион байгуулна.

ГУРАВ. ЭСЭЭНИЙ АГУУЛГА, ЧИГЛЭЛ

· Их зохиолчийн 8-аас доошгүй зохиолыг уншиж, тэдгээрээс 3-аас доошгүй зохиолыг ашигласан байх;

· Зохиолчийн уран санаа, үг хэллэгийн сонголт, яруу хэрэглүүр, дүр дүрслэлийн онцлогийг тайлбарлах;

· Байгаль-хүн, нийгэм-хүн, хүн-хүн, хүн-мал ахуй гэсэн харьцаанд суурилсан монгол сэтгэлгээний онцлогийг үгийн урлагаар хэрхэн илэрхийлснийг жишээ баримт, үндэслэл нотолгоонд тулгуурлан харьцуулан тайлбарлах, эргэцүүлэн бодох, үнэлж дүгнэх;

· “Би чадна” гэсэн санаа бодлоо уран сайхнаар илэрхийлсэн бичлэгтэй байна.

ДӨРӨВ. ЭСЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

· Эсээ 200-250 үгтэй;

· Зохиолчийн уран бүтээлийг уншиж судалж эсээ бичлэгт бүтээлчээр ашигласан байх;

· Зөв бичих дүрмийн болон утга найруулгын алдаагүй байх;

· Times new Roman 12 фонтоор эсээг шивж, мөр хоорондын зай Single байх;

· Өөрийн овог нэр, холбогдох утас, сургууль, ангиа дэлгэрэнгүй бичсэн байх


ТАВ. УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ

· 2 үе шаттай болно. Эхний шатанд сургууль тус бүр 2-3 шилдэг эсээг шалгаруулна. Шалгаруулах хугацаа: 2016.11.10-2016.11.14 Шалгарсан 2 эсээг дараагийн шатанд явуулна.

· Хоёрдугаар шатанд шалгарсан эсээнүүдийг мэргэжлийн эрдэмтэд, дунд сургуулийн монгол хэл-уран зохиолын багш нараас бүрдсэн тусгай багаар хэлэлцэн тэргүүн, дэд, гутгаар байр болон тусгай байрын эздийг тодруулна.

· Хоёрдугаар шатанд оролцох эсээнүүдийг 2016 оны 11-р сарын 15-ны 9:00 цагаас 17:00 цаг хүртэл ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиолын салбарт мөн НБГ-ын 505 тоотод цаасаар хэвлэн, биечлэн авчирч өгнө.

· Эцсийн шалгаруулалтад 1-9-р байр эзэлсэн сурагчдад ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн нэрэмжит батламж, дурсгалын зүйлийг 2016 оны 11-р сарын 18-ны 16 цагт болох “Их Зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан” –ы үеэр гардуулна.

· Хугацаа хоцорсон болон шаардлага хангаагүй бүтээлийг хүлээн авахгүй.

· Уралдаантай холбоотой асууж лавлах зүйл гарвал 89031848, 451436, 99080391 утсаар холбогдоно уу!

Зохион байгуулагчид:

ШУА-ИЙН ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭН

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)