Бодит чадвар : ОЛИМПИАД-2016

ОЛИМПИАД-2016

БАТЛАВ. НБГ-ЫН САЗХ-ийн

ДАРГА............................ /Ц.ЖАРГАЛАНТУУЛ/

Монгол хэлбичгийн хичээлийн олимпиад, уралдаан

тэмцээн зохион байгуулах ажлын удирдамж /2016-201оны хичээлийн жил/

Нэг. Монгол хэлбичгийн хичээлийн олимпиад

Зорилго:

Монгол хэлний тухай хуулийн 20.1.1, 17.1, МУ-ын ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн 3.2.8 дах

заалт, Боловсролын стандарт, үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор уран

зохиолын ба уран зохиолын бус төрөл бүрийн эхэд задлал хийх, хэлний хэрэглээг

судлах, эх бүтээх чадварыг хөгжүүлэх

Хамрах хүрээ :

· ЕБС-ийн YI - IX, X-XII ангийн сурагчид, МХУЗ-ын багш нар

1.1.СУРАГЧДЫН ОЛИМПИАД

Агуулгын ерөнхий чиглэл

6-9-р анги

· Янз бүрийн эхээс чухал мэдээллийг олох, учир шалтгааныг тайлбарлах,

· Эх дэх зохиогчийн үзэл бодол, дэвшүүлсэн асуудал, үр дагавар холбоо хамаарлыг олох, тайлбарлах

· Эхийн хэлний хэрэглээг судлах

· Үйл явдлыг өрнүүлэн бичих

· Тоочин дүрслэн бичих

· Уран зохиолын эхэд задлал хийх

· Гадаад дотоод шинж, үйлийн хувирал өөрчлөлтийг дүрслэн тоочиж бичих

· Учир шалтгааныг тайлбарлан бичих

· Үндэсний бичгээр унших бичих

10-12-р анги

· Эх дэх баримт жишээ, агуулгын яалдаа холбоог судлах

· Эхийн найруулга, уран дүрслэл,үг хэллэгийг судлах

· Зохиогчийн дүгнэлт баталгаа нотолгоонд шинжилгээ хийх

· Уран зохиолын эхэд задлал хийх

· Олон ургальч үзэл бодлыг харьцуулан бичих, асуудал дэвшүүлэн бичих

· Сэтгэгдэл мэдрэмж үнэлэмжээ баримтад тулгуурлан дүрслэн бичих

· Үндэсний бичгээр унших бичих

Зохион байгуулалт / 6-9, 10,11, 12- р анги/

даваа

Хаана

Оролцох зохион байгуулалт

Хугацаа

Нэгийн даваа

Сургууль дээр

Бүлэг бүрээс 10-аас доошгүй сурагч сургуулийн олимпиадад орно. Сургууль дээр нэг шаттай болно. Дүүрэгт анги бүрээс 1-6 сурагч оролцоно. /Бүлгийн тооноос хамаарна./

Сургууль бүр олимпиадаа бие даан шударга, зохион байгуулалт сайтай явуулж дүн мэдээг гаргана.

Дүүргийн олимпиадад оролцох сурагчдын нэрсийг гарган тухайн дүүргийн зохион байгуулах сургуульд олимпиад эхлэхээс 3 хоногийн өмнө хүргүүлж бүртгүүлсэн байна.

Жил бүрийн 12-р сарын IY долоо хоногийн Баасан гарагт сургууль дээрээ

Хоёрын даваа

I шат /дүүрэг/

Төрийн өмчийн сургуулийн анги тус бүрийн эхний 3 хүртэл, цогцолбор сургуулийн /ИЦ, БЦ, ОУЦ-ын хувьд/ анги тус бүрийн эхний 6 хүртэл, төрийн бус өмчийн сургуулийн анги бүрийн эхний 1 сурагч орно. Олон бүлэгтэй Орчлон, Шинэ монгол, Сант, Шинэ-Үе, Хобби зэрэг сургуулиуд эхний 3 сурагчийг оролцуулж болно.

Жил бүрийн II улирлын амралтаар

2017 оны 1 сарын 6-нд БГД –ЭУЦ 54,/99180253/ БЗД-53,/96441127/ НД,БХ-Голомт,/99061619/ БНД-БЦ,/88081372/ ЧД-24,/88010574/ СБД-16,/99077324/ СХД-12,/99799933/ ХУД-15-р /99282935/ сургууль дээр болно.

II шат /нийслэл/

Дүүргийн олимпиадаас шалгарсан анги бүрийн эхний 10 хүртэл сурагч хотод оролцоно.

Жил бүрийн III улирлын амралтаар

2017 оны 3 сарын 6-нд дүүргийн хуваарьт сургууль дээр

Гурвын даваа

Улсад

9, 12-р ангиас шалгарсан эхний 9 сурагч орно.

5-р сард

1.2.БАГШ НАРЫН ОЛИМПИАД

Хотын аварга шалгаруулах даваанд сургууль бүрээс МХУЗ-ын сонирхсон мэргэжлийн багш нар оролцоно. Сурагчдын нэрсийн хамт оролцох багшийн нэрсийг ирүүлнэ. Шалгарсан эхний 9 багш улсын олимпиадад орно.

ОЛИМПИАДЫН ДЭГ. /Хоёрын даваа/

·Дүүргийн олимпиадын сэдвийг  2017 оны 1 сарын 6-ны өглөө 7:30-д цахимаар өгнө.

Оролцогчид тухайн өдрийн 8.30 цагт сургууль дээр ирж хуваарилсан нэрсийн дагуу анги ангид орж сууна.

· Дүүрэг хотын олимпиад 9.00 цагт эхэлнэ.

· Олимпиад 6 - 9-р ангид 60, 10-12-р ангид 120 хүртэл минутын хугацаатай байна. Хугацаа дуусмагц сурагчид материалыг ширээн дээр орхиж гарна. Комиссын гишүүд шифрлэнэ. Хураасан материалыг сургууль бүрээс нэг нэг багш оролцож засна. Дүн мэдээг тухайн өдөртөө багтаан гаргаж мэдээлнэ.

· Шалгалтын ноорог цаасыг хамт хурааж авахгүй, бүх даалгаврыг зөвхөн үндсэн цаасан дээр гүйцэтгэснээр тооцно.

· Олимпиадыг зохион байгуулах дүүрэг, нийслэлийн комисс дүн нэгтгэх ажлыг зохион

байгуулна.

· Дүүрэг, хотод оролцсон сурагчдын дүнг анги ангиар жагсааж байр эзлүүлэн эхний 9 сурагчид өргөмжлөл, батламж олгоно.

· Сурагчдын үзүүлсэн амжилтаар хичээл заадаг эхний 9 багшид нь батламж олгоно.

хоёр. БУСАД АЖЛЫН ТАЛААР

2.1. Үзэсгэлэн, үзүүлэх ажил

Олимпиадын үеэр дараах агуулгын хүрээнд тухайн жилд тодорхой сургуулиуд санал санаачилгаараа болон хуваариар үзэсгэлэн гаргах, үзүүлэх ажил хийх, арга туршлага сурталчлах, сургалт зохион байгуулах зэрэг ажлыг зохион байгуулна.

2016-2017 оны хичээлийн жилийн олимпиадын II шатанд 119, ГГЦ ИЦ II ахлах, ЭУЦ -78, АЦ, 48, 32, 49-р сургуулийн багш нар үзэсгэлэнгээ олимпиад болох сургууль дээр гаргана.

Чиглэл:

· Сургалтын бүтээлч орчин бүрдүүлэх арга туршлага -

· Сургалтын хөтөлбөр хөгжүүлэх арга туршлага -

· Сургалтын технологи, арга туршлага

· Сурагчдын бодит чадварыг хөгжүүлэх арга зүй, туршлага –

· Цахим хичээл гм

Тавигдах шаардлага

· Багш нар өөрийн арга барил туршлагыг илэрхийлэхүйц арга хэлбэрээр гаргана.

· Үзэсгэлэн үзүүлэх ажил нь бүтээлч, шинэлэг, бусдад шинэ санаа, арга туршлага болохуйц байна.

· Үзэсгэлэнгийн агуулга нь боловсролын стандарт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургалтын агуулга арга зүй, үнэлгээ, хөтөлбөрийн шинэчлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн байна.

· Сургалтын материал хэрэглэгдэхүүнийг боловсруулах, ашиглахад мэдээллийн технологи ашигласан байна.

· Үзэсгэлэнд тавигдах материал нь гоо зүйн шаардлага хангасан байна.

2.2. Бага хурал, хичээлийн судалгаа

· Хичээлийн жилд Монгол хэлбичгийн хичээлийн арга зүй технологийг хөгжүүлэхэд чиглэсэн онол практикийн бага хурлыг тогтмол зохион байгуулна.

Багш нар бага хуралд илтгэл хэлэлцүүлэх, хэлэлцэх, мөн төлөөлөгчөөр оролцоно.

Хуралд хэлэлцүүлэх илтгэл нь онол, судалгааны үндэслэлтэй, практикт туршигдсан, илтгэлд тавигдах шаардлагыг хангасан байна.

· Хичээлийн жилд сургууль бүр 4 удаа, нийслэлийн түвшинд 2 удаа хичээлийн судалгааг тогтмол зохион зохион байгуулна.

Y/5 14:00 ХУД-ийн 18-р сургууль дээр "Хичээлийн судалгаанд суурилсан арга зүйн хөгжил" бага хурал болно.

ОЛИМПИАД, УРАЛДААН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Зочин

Сайн байна уу? Сургуулийн олимпиадын сэдвийг өгөх юм уу. Өөрсдөө боловсруулах юм болов уу.

сүрэн (зочин)

hi.hotin olimpiad hezee boloh we 4.6nd bolj hoishilson ni unenuu

Хайр (зочин)

Сайн байна уу, нийслэлийн олимпиадын хариуг хаанаас харах вэ?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)