Бодит чадвар : Уран бичлэгийн үзэсгэлэн

Уран бичлэгийн үзэсгэлэн

ХОЁР ОРНЫ ХАМТАРСАН УРАН БИЧЛЭГИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО

Улаанбаатарын Их сургуулийн Номын өргөөнд Монгол улсын төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 80 жил, Өвөрмонголын нэрт яруу найрагч Л.Чулуунбаатарын мэндэлсний 60 жилийн ойд зориулсан “Онгон байгаль, содон шүлэгчийн дурдатгал” сэдэвт Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан монгол уран бичлэгийн үзэсгэлэн 2016 оны 12-р сарын 14,15,16-ны өдрүүдэд болно. Тус үзэсгэлэнг Улаанбаатарын Их сургууль, Монголын Үндэсний чөлөөт зохиолчдын холбоо, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд БНХАУ-ын Элчин сайдын яам, БСШУСЯамны албаны хүмүүс, зохиолч уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид оролцоно.

Тус үзэсгэлэнд Монгол, Хятад хоёр орны нийт 50 гаруй уран бичлэгтний бүтээлийг дэлгэн үзүүлэх тул эрдэмтэн багш нар, судлаачид, оюутан сурагчид та бүхнийг хүрэлцэн ирж үзэж сонирхохыг урьж байна.

УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛ, СЭТГҮҮЛ ЗҮЙН ТЭНХИМ

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Хаяг: Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Энх тайваны өргөн чөлөө Улаанбаатарын Их Сургууль /Монгол Кино нэгтгэлийн хойд талд/ Холбоо барих утас: 11- 45 3554 99099604

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)